Зүүн Виржини сорттой их ойрын төрөл махлаг сортуудын нэг. Америкт үүсэж олон 10 жил тариалагдаж байгаа бөгөөд өвчин, стресст тэсвэртэй, арвин их ургац өгдөг тул тариаланчдын хайртай сортуудын нэг байсаар ирсэн. Канадад энэ сортын үр болон жимс нь эрэлт ихтэй үнэтэй байдаг. Бутны өндөр 1.5м. Дунд эртийн болцтой. Түүний 300-800гр хүрэх аварга том жимсний махлаг эд голдоо улаан ягаан бүтэцтэй байдаг нь бусдаас өөр онцгой нэгэн болгож чадсан. Амтлаг, шүүслэг, махлаг, өнгөлөг гээд бибштек төрөлд байдаг бүхий л чанаруудыг өөртөө дээд зэргээр шингээж чадсан ийм нэгэн үзэсгэлэнтэй сорт байна даа.
Уутандаа 10 ширхэг үртэй.
