Бас л гайхамшигтай их ургац өгдөг сортуудын нэг. 1 бутнаас 12 кг ургац авах боломжтой. 2-3 иш тавьж ургуулж болно.
Өвөрмөц өнгөтэй 5-6 ш 200-300 гр жинтэй помидорнууд нэг кистэнд сууна.
Бутны өндөр 1.5м хүрнэ. Жимс бүрэн гүйцэд боловсрох үед шар туяа суудаг бөгөөд махлаг эд нь нягт, ногоон өнгөтэй, шүүслэг сайхан амттай. Шинээр нь салат хийхээс гадна шууд консервлоход тохиромжтой. Бидний танилцуулж буй сорт болгон өвөрмөц өнгө, хэлбэр дүрстэйгээс гадна өөр өөрийн гэсэн онцгой нэгэн давуу талтай. Ийм л болохоор помидор сонирхогчид эдгээр сортуудын араас хөөцөлдөж ангуучилж байдаг билээ.
Уутандаа 10 ширхэг үртэй.
