Хаврын дулаан урь орж, цаг наашлаад л, ногоо тариалахад ч тун тохиромжтой нөхцөл бүрдээд үнэхээр сайхан байна. Гэрийн нөхцөлд ногоо тариалмаар байгаа ч цаг зав хомс, талбай байхгүй гэж бодож байна уу? Санаа бүү зов. Дандаа л хүнсний дэлгүүрээс чанартай чанаргүй ногоо авч байхаар энэ жилээс гэртээ эсвэл хашаандаа ногоо тариалж эхэлбэл ямар вэ? Нарлаг сайхан Монгол оронд минь ногоо тариалах ямар ямар боломжууд байгааг доорхи мэдээллээс хараарай.

 

Дэлхий даяараа эко хүнсийг шүтэх болсон өнөө үед өөрсдөө эрүүл хүнсийг тариалах цаг манай улсад ч гэсэн давалгаалж, эрчимтэй хөгжиж байна. Боломж алга гээд гараа хумхиад суулгүй харин боломжийг харж, суралцах хэрэгтэй.Нарны энерги, ус, сайн хөрстэй байхад галзуухны өрөөндөө ургуулж болох жижиг ногоо тарих зөвлөмжүүд, мөн хашаандаа хэрхэн хөөрхөн жижигхэн хүлэмж байгуулаад, ургац хураах тухай зөвлөгөөг хүргэж байна. 

1. Базилик

Базиликийн ишийг аваад нарны тусгал сайтай газар шилтэй усанд хийгээд тавиарай. 5 см хэртэй урттай болоод үндэслэнгүүт нь шороотой саванд хийж ургуулна. Гал тогоондоо базилик ургуулдаг болно гэдэг дахиж хоол амтлагч авах хэрэггүй боллоо л гэсэн үг.

2. Шанцай

Хүнсэнд хэрэглээд үлдсэн шанцайны толгойн хэсгийг дахин ургуулж болно. Усанд хэдэн өдөр болонгуутаа, өөрөө дээрээсээ нахиалж эхлэнэ. Гол нь усыг нь дүүрэн байлгахаа битгий мартаарай. Шинэ навчнууд нахиалаад эхэлсэн суулгацыг, хөрсөнд суулгаж наранд тавиарай.

3. Ногоон сонгино

Ногоон сонгино бол хамгийн амархан дахин ургадаг ногоонуудын нэг. Хуруу хэртэй урттай ногоон сонгины толгойг устай шилэнд хийгээд ургуулаарай. 

4. Сармис

Сармисыг хумснаас нь эхэлж ургуулж болно. Жаахан устай шилэн саванд л сармисны хумсаа хийхэд сармисны иш улам урт ургах болно. Мөн хөрсөнд суулгаснаар шинэхэн сармисыг хоолондоо байнга хийж болно гэсэн үг.

5. Цоохор майлз

Сармисыг хумснаас нь эхэлж ургуулж болно. Жаахан устай шилэн саванд л сармисны хумсаа хийхэд сармисны иш улам урт ургах болно. Мөн хөрсөнд суулгаснаар шинэхэн сармисыг хоолондоо байнга хийж болно гэсэн үг.

6. Жууцай буюу гогод

Ногоон сонгино яаж дахин ургуулсан билээ яг л түүнтэй адил амархан. Нэг хуруу хиртэй ургамлыг шилтэй усанд хийж нарны тусгал сайтай газар тавьж ургуулна.

7. Тагтан дээрээ ногоо тариалах хэрэгтэй

Нар сайн тусдаг тагтыг  яагаад зөвхөн агуулахын зорилгоор ашиглах ёстой юм бэ? Дээрх ногоонуудыг тагтан дээрээ тариалбал илүү их нар харж, бас илүү сайн ургах болно. Тагтыг тоос шорооноос хамгаалсан шилэн цонхнуудтай байвал, яг хүлэмж л гэсэн үг. Үүнийг бид сайн ашиглах хэрэгтэй.

8. Өргөст хэмх, улаан лооль

Өргөст хэмх, улаан лоолийг шилэн цонхтой тагттай бол ургуулахад хамгийн тохиромжтой. Нэг бутнаас 7 хүртэл кг ургац авдаг, ус дулаан илүү шаарддаг энэ ургамлыг тагтан дээр тариалахад хамгийн тохиромжтой.